2021/01/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-22°
|
-29°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-31°
11:00
S30
-21°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
14:00
S30
-16°
15:00
S30
-16°
16:00
S30
-17°
17:00
S30
-18°
18:00
S29
-20°
19:00
S29
-21°
20:00
S29
-23°
21:00
S29
-23°
22:00
S29
-24°

О.Цогтгэрэл: Эдийн засаг уначихаад байхад өөдрөг төсөөллөөр тооцоо хийсэн учраас 2021 оны төсөв сууриараа буруу болсон

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байна гэдэг үндэслэл дээр төсвийг боловсруулж байна гэж ярьж байсан.

2020 оны есдүгээр сарын тайланд Монгол Улсын эдийн засаг 7.4 хувиар уналаа гэдэг мэдээлэл гарч байна. Гэтэл бодит эдийн засаг 7.4 хувиар уначихаад байхад бид сэргэлт ажиглагдаж байна гэсэн суурь дээр хөрөнгө оруулалтын тооцоог хийсэн.

Ийм учраас энэ удаагийн төсөв сууриасаа буруу болсон юм. Тиймээс Ерөнхийлөгчийн төсөвт тавьж байгаа хоригийг боломж гэж хүлээж авах ёстой. Төсөвт 2021 онд шинээр хийх 800 тэрбумын санхүүжилттэй 457 ажил байгаа. Үүний 384 тэрбум нь 2021 онд гарахаар байгаа.

Хэрвээ одоо хоригийг хүлээж авахгүй бол он гараад тодотгол хийх үед эдгээр ажлууд аль хэдийн эхэлчихсэн, гэрээл хэлэлцээр хийчихсэн байна. Шинээр эхэлж байгаа ажлуудыг одоо зогсоох боломж байгаа.

Шинээр эхэлж байгаа ажлаас дурдвал 36 төсөлд 25 тэрбум төгрөг гарахаар тавьсан байна. Энэ дотор иргэдэд үйлчлэх мэдээллийн төв гээд 1.3 тэрбум төгрөгөөр гурван сумд төсөв тавьсан байна. Тамгын газрын байр гээд сум болгонд байгаа. Гэтэл дахиад иргэдэд үйлчлэх төв барих гэж байна.

Төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалт чинь үйлдвэрлэл хөгжсөн оронд илүү ихээр ашиглагддаг зүйл. Манайх чинь мөнгө нь дотооддоо шингэдэггүй эдийн эдийн засаг нь өөр орон шүү дээ" гэв.

x