Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Зээлээс бусад хэлбэрээр санхүүжих боломж МУУ байдаг гэж ААН-үүд үнэлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Монголын бизнесийн орчин-2020" судалгаагааны үр дүнгийн цахим тайланг танилцуулж байна. 

Энэхүү судалгааг МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч хоёр жилд нэг удаа хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил Монголын 21 аймгийн 4,075 гаруй ААН-ийг /2020 оны 4,5 дугаар сард мэдээлэл цуглуулсан / оролцуулжээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/mongolchamber/videos/1255895911444455

2020 оны тав, зургаадугаар сарын байдлаар ААН-үүдийн борлуулалтын орлого 50-аас дээш хувь буурсан гэж нийт судалгаанд оролцогч ААН-ийн 13% нь хариулсан гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор, судалгааны багийн ахлагч Б.Даваасүрэн танилцуулгын үеэр онцолсон юм. 

Шинэ бизнес эхлүүлэхтэй холбоотой нөхцөл байдал 2.44 буюу хүндрэлтэй гэж үнэлэгджээ. Тухайлбал хамгийн их тулгардаг асуудал нь шинэ бизнес эхлүүлэхэд хөрөнгийн эх үүсвэрийн олдоц хангалтгүй байна. Зээлээс бусад хэлбэрийн санхүүжилтын эх үүсвэрээр санхүүжих боломж муу байна гэжээ. 

Татвартай холбоотой бизнесийн орчин дундаж түвшинд очжээ. Жишээ нь татварын орчинд хийгдсэн багц шинэчлэлтийг бизнес эрхлэгчид эерэгээр үнэлсэн дүр төрх харагдсан аж. 

Бизнесийн орчны үнэлгээг салбараар нь харвал:

 

Бизенийг орчны ерөнхий үнэлгээ /ААН-ийн байршлаар/: