Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн иргэдийг онгоцоор хүргэж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан.

Гэхдээ энэ үеэр Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг коронавирусийн шиинжилгээнд хамруулан зорчигч тээврийн автобус болон хувийн унаагаар нь явуулж байгаа.

Түүнчлэн онгоцоор явах хүсэлтэй иргэдийг ч шиинжилгээнд хамруулан нислэг хийж эхэллээ.

Эхний нислэг өнөөдөр өглөө Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу хийгдэж байна.

Тодруулбал өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хоёр удаагийн нислэгээр PCR шинжилгээгээ өгсөн 98, Увс 30, Говь-Алтай аймаг руу 80 иргэн тус тус агаарын тээврээр нутаг руугаа буцах нь.

"Аэро Монголиа" ХХК, "Хүннү Эйр" ХХК орон нутаг руу нислэг үйлдэж байгаа юм байна.