Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ундрам: Манай улс цар тахлын улмаас гадны орнуудаас есөн төрлийн зээл авсан байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Манай улс гадны улс орнуудаас цар тахлын улмаас  есөн төрлийн зээл авчээ. Үүнд олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг байгууллага багтаж байна. 

Есийн хоёр нь буцалтгүй тусламж бөгөөд Япон улсаас авжээ. Энэ удаа 0.01%-ийн хүүтэй 15 жилийн хугацаатай маш сайн нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл орж ирж байна.

Үүнийг эдийн засгийн хүндрэлээс гарахад нийгмийн эрүүл мэндийн чиглэлд зарцуулна гэж тусгасан. Миний хувьд ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд энэхүү зээлээс зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг дэмжих гэдэгтэй уяж болохоор санагдаж байна. Жишээлбэл аж ахуйн нэгжүүд ковидын үед хэрхэн үйл ажиллагаа явуулах юм, нөгөө талаас зарим нэг үйл ажиллагааг цахим болгоход дэмжлэг үзүүлэх, мөн хүргэлт, шуудангийн үйлчилгээг сайжруулахад энэ мөнгийг зориулах юм бол олон аж ахуйн нэгжийн борлуулалт нэмэгдэнэ" гэсэн юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Таны хэлсэн зүйл зөв зүйтэй санал байна. Өнөөдрийн байдлаар засгийн газраас коронавирусийн тархалтыг хумих, чиглэлд голлон анхаарч байгаа. Японы засгийн газраас авч байгаа зээлийг одоогоос зургаан сарын өмнөөс хөөцөлдөж Их хурлаар батлагдах шатанд ирээд байна" гэлээ.