2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Өр өснө гэсэн байдлаар харахаас өмнө ОУ-ын платформуудыг хэрхэн ашиглах вэ гэдгээ бодох нь зөв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Японы засгийн газрын мөнгийг бага хүүтэй урт хугацаагаа авч байгаа төслийг дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд олон эх үүсвэрүүдийг татах чиглэлээр сангийн яам ажилламаар байна. 

Жайка, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг энэ бүх байгууллага хувийн секторыг дэмжих чиглэлээр ажиллаж, бага хүүтэй урт хугацаатай эх үүсвэрүүдийг өгдөг. Энэ ажлуудыг сэргээж, яриа хэлэлцлүүдийг идэвхжүүлмээр байна. 

Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас эхлээд бас л олон байгууллага бий. Сангийн яам эх үүсвэрүүдийг татах чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. 

Хамгийн чухал нь 15 жилийн хугацаанд зээл аваад үр өгөөжөө өгчихсөн хоёр шатлалтай ЖДҮ-ийг дэмжих төслийн гурав дахь шатыг өгөхөд Японы тал бэлэн гэж байгаа. 

Тухайлбал бид нар уг төслийн нэг, хоёрдугаар шатан дээр 75 сая доллар авсан. 40 жилийн хугацаатай, жилийн 0.6 хувийн хүүтэй мөнгө. Энэ мөнгөөр бид 13,600 ажлын байрыг шинээр бий болгосон. 11 мянган ажлын байрыг хадгалсан. Эдийн засгийн хямралтай үеүдийг маш амжилттай давсан. 

1,000 аж ахуйн нэгжид зээл өгсөн. Үүнийгээ банкаар дамжуулж байгаа. Зээл авсан аж ахуйн нэгжүүд ажлын байраа өсгөсөн, борлуулалтын орлого дунджаар 30%-аар өссөн. 

Монгол хүмүүс урт хугацаатай бага хүүтэй зээл аваад үр дүн гаргаж чаддаг юм гэдгийн маш том баталгаа нь энэ юм. Тэгэхээр энэ зээлийг аваач гэж Жайкагаас холбогдсон. Энэ мэтийн зээлүүдийг авч хувийн секторыг дэмжих чиглэлээр ашигламаар байна. 

2021 оны төсөвт иргэд рүү чиглэсэн бодлого 90 хувьтай байгаа. Гэтэл ажлын байрыг бий болгоход чиглэсэн бодлого дээд тал нь 10 хувьтай байгаа. Өр өснө гэсэн байдлаар харахаас өмнө өнөөдрийн нөхцөл байдлыг давахын тулд олон улсын платформуудыг хэрхэн ашиглах вэ гэдгээ бодох нь зөв" гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Жайкагаас өмнө нь авч байсан 7.9 тэрбум иений хоёр шатлалтай ЖДҮ-ийг дэмжих зээлийн гэрээ хэлцлийг цааш нь хийгээд явах учиртай гэдэг санал ирлээ. 

Японы хоёр үе шаттай ЖДҮ-ийг дэмжих зээл бол хамгийн зөв оновчтой нь. Бусад эх үүсвэрээс орж ирж байгаа зээлийг яг энэ чиглэлээр авч ашиглах, эсвэл хөгжүүлэх замыг илүү баримталж байгаа. Бид нарыг болгоомжтой байлгаад байгаа зүйл бол өр зээлийн хэмжээ юм" гэлээ. 

x