Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд зарцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:07 2020/12/03

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

14:00 цагаас үргэлжлэх үдээс хойших хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/280EXEzvtw/

13:05 2020/12/03

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. 

12:15 2020/12/03

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ зээл ОУВС-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ төлөх гэхээр гадаад зээлийн эх үүсвэрээр зээлээ төллөө гэж цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэн боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй биз дээ. 

Хоёрдугаарт, зээлийг иениэр хийгдэж байгаа гэж ойлгосон. Ханшийн эрсдлээс хамгаалсан ямар зохицуулалт хийж байгаа вэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй хамаагүй зээл. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.долларыг л авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа. 

Энэ зээлийг зөвхөн ковидтой холбоотой асуудалд зарцуулна. 2020 оны 4-10 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. 

Ханшийн эрсдлийг зохицуулж байгаа. Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна. 

11:55 2020/12/03

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Нийслэл, аймгийн онцгой комиссууд сайн ажиллаж байгаа. арванхоёругаар сарын 11 хүртэл 18 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа. Тэр хугацааг хүлээлгүй бусад байгууллага, ААН-ийг ажиллах боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. Энэ бол миний хүсэл биш иргэд, ААН-үүдээс ирж байгаа санал юм. 

Үсчин, хоолны газруудыг үе шаттай, тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулах боломжоор хангаж өгөөч. 

Анх халдвар тарсан үетэй харьцуулахад ерөнхийдөө хяналтдаа авсан гэсэн. Тиймээс ААН-үүдээ бас хамт авч явах шаардлагатай байна.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Одоогоор нийтдээ 18 салбар үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 19 дэх нь, 20, 21 дэх нь аль салбар байх вэ, халдвар тархаахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бэлтгэл ажил хийгдэж байх ёстой. Бүгдийг нь тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдэгтэй бид бүгд санал нэг байна.  

11:43 2020/12/03

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна. 

Уг зээлээр цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 