Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: Цаасан дээр тариа тарьдаг асуудлыг дэмжихгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар хүнсний будаа, тос, малын тэжээл, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хэлсэн саналыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулиас гаалийг нь дэмжинэ. Бусдыг нь дэмжих боломжгүй. Яагаад гэвэл бид жил болгон цаасан дээр тариа тарьж, жилийн хэрэгцээний хүнсний ногоо ургуулдаг. Гэтэл жилийн эцэст тийм хэмжээний улаан буудай байдаггүй. Сүүлийн таван жилд 500 мянган тн улаанбуудай импортоор авсан байна. 

Жил бүрийн улаанбуудайн ургацын 30 хувийг гаднаас авдаг. Гэтэл сүүлийн таван жилд 150 орчим тэрбум төгрөгийг ТЭДС-д өгсөн. Одоо тэр сан нь 240 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний цаана асар том авлигын нөхцөл байдал байна. Яг цаг нь тулаад ирэхээр нөгөө санд нь улаанбуудай алга. 

Энэ асуудлыг эрүүл харж, тогтолцооны гажигийг улам өөхшүүлэх биш илүү зах зээлийн механизмд орсон арга хэмжээ авах хэрэгтэй байна. 
Энэ бол үндсэндээ цаасан дээр тариа тарьдаг тогтолцоог дэмжсэн хууль" гэв.