2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
07:00
S29
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Африкийн азын сугалаанд дараалсан зургаан тоотой дугаар тодорсныг шалгахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагддаг үндэсний хэмжээний азын сугалаанд ер бусын дугаар ялагчаар тодорсон нь олон нийтийн дунд хардлага үүсгэжээ.

Мягмар гарагийн орой ялагчийн дугаарыг тодруулахад зургаан дараалсан тоо гарсан байна. Тодруулбал 5, 6, 7, 8, 9 тоонуудын араас Powerball гэгддэг сүүлчийн орон нь 10 сонгогдож, нийтдээ 20 хүн энэ удаагийн хонжворыг хувааж авахаар болжээ.

Хожлын дугаарыг таасан 20 хүн тус бүр 5.7 сая ранд ($370,000 орчим) хүртэхээр болоод байна. Эдгээрээс гадна 79 хүн Powerball-оос бусад таван тоог тааж, тус бүр 6,283 рандын ($407) хонжвор хүртэхээр болжээ.

Лхагва гарагаас эхлэн Өмнөд Африкийн сошиал ертөнцөд энэ удаагийн сугалааны тохирол луйвартай болсон, азын дугаарыг зориудаар тохируулсан гэх хардлага яригдаж эхэлсэн байна.

Тэд сугалаанд ийм ховор дараалал яасан ч тохиолдохгүй гэж үзэж байгаа юм. Зарим хүмүүс сугалаа зохион байгуулагчдыг хуулийн байгууллагаар шалгуулах санаа гаргажээ.

Өмнөд Африкийн Үндэсний Лоттерейн Хороо хэвийн биш азын дугаар тодорсныг хүлээн зөвшөөрч, шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв явагдсан эсэхийг шалгахаар болсноо мэдэгдсэн байна.

Азын дугаарыг хоёр хүн тааж, хонвжороо хуваах тохиолдол байдаг бол олон хүн зэрэг таах явдал маш ховор юм. 

 

Эх сурвалж: AFP

 

x