2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S29
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гаргасан"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:12 2020/12/03

Бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын тэжээл, өвсийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/280EXEzvtw/

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өвс, тэжээлийг малчдад зээлээр өгөх боломжтой юу. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөөд байна. Гэтэл бидэнд дутагдалтай. Бид үнийн өсөлт, дутагдалаас сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа. 

Жишээ нь, ОХУ-д ирэх хоёрдугаар сараас улаанбуудайнд квот тогтоох гэж байна. Оросод улаанбуудайн үнэ нэмэгдэнэ. Энэ эрсдлээс өрсөж арга хэмжээг авч байгаа юм. 

УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа энэ шийдвэрээ танилцуулсан. 

Өвс тэжээлийн зээлээр авах боломж нь ААН-үүдэд байгаа. Малчид, ААН-үүд хоорондоо тохиролцоод явах боломжтой. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар зарим бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Байнгын хороо өнөөдөр уг асуудлыг хэлэлцээд маргаашийн чуулганы хуралдаанд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэн батлахыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

09:54 2020/12/03

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн ээлжит хуралдаан эхэллээ. 

Бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Үнэ буулгах гэхээсээ нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Энэ хуулийг гаргаснаар үнэ тэдээр буурна гэж хэлэх боломжгүй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтвортой болно гэдэг зарчмыг барьж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний өргөн барьсан гурван хууль байгаа. Төсвийн орлогын нэмэгдүүлэхэд чиглэсэн тэр гурван хуулийг баталвал бодит үр дүн үзүүлнэ. Эхнийх нь НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах тухай хууль. Өнөөдөр хүн болгон НӨАТ төлж байна. НӨАТ-ыг таван худь болговол яг энэ цар тахлын үед иргэдэд илүү өгөөжтэй байх болов уу. Тийм учраас хэлэлцээд өгөөч гэж хүсэж байна.

Мөн яг одоо ярьж байгаа хуулийн дагуу 50-иад тэрбум төгрөгийн төсвийн цоорхой гарч ирж байна. Энэ цоорхойг нөхөх хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Нэг нь хуурамч шатахуунд хольдог бодист тавих татварыг нэмэх. Ингэж нэмэгдүүлснээр жил бүр 45 тэрбум төсөвт төвлөрнө. 

Хоёрдугаарт, тамхинд онцгой татвар ногдуулах хууль санаачилсан. Монгол нэртэй ч бараг бүх хувийг нь Хятадын компани эзэмшдэг тамхины үйлдвэр хамгийн муу тамхи хийчдэг. Тэр компани жил бүр 20 тэрбум төгрөгийг татварын онцгой эрх авсныхаа төлөө авдаг. 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Таны өргөн барьсан хуулиуд хэлэлцэх асуудлыг жагсаадтад байгаа. Хэлэлцэх үедээ ярилцаад явъя. 

 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;
  • “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
x