2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
07:00
S29
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Global Times: Өвлийн улиралд хонины мах нь хоолны төгс хольц болдог

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг

Дэлхий дахинд Хятадын Коммунист Намын дуу хоолойг англи хэлээр хүргэдэг Global Times сонинд өнөөдөр Монгол улсаас бэлэглэсэн хонины махтай холбоотой редакцийн өгүүлэл нийтлэгджээ.

Коронавирусийн халдвар анх дэгдсэн Хубэй мужийн Ухань хотын Лэйшэншан эмнэлгийн ажилтнуудад Даваа гарагт Монгол улсаас бэлэглэсэн хонины махыг тараасан юм байна. Хятадын сошиал сүлжээнд эмнэлгийн эмч, ажилтнууд ширээ тойрч суугаад хонины махтай халуун тогооны шөл зооглож байгаа дүрс бичлэг таржээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан Global Times сонин хонины махыг хоол хүнсэнд хэрэглэдэг хятад үндэстний уламжлалын талаар бичсэн байна.

Тус нийтлэлд бичсэнээр хонины мах нь биеийг түргэн дулаацуулдаг нөлөөтэй тул Хятадын хойд нутгуудад өвлийн улиралд түгээмэл хэрэглэдэг гэнэ.

Хятадын уламжлалт анагаах ухааны сударт өвлийн улиралд хонины махыг хүнсэндээ тохируулж хэрэглэх нь зөвхөн биеийг дулаацуулаад зогсохгүй, хоол боловсруулалтыг сайжруулж, ходоодны ханыг хамгаалдаг гэж бичсэн байдгийг энэ нийтлэлд дурджээ. Хонины махтай халуун тогооны шөлийг Хятадын хойд нутагт өвлийн улиралд өргөн хэрэглэгддэг бол өмнөд нутагт үхэр, гахайн мах түлхүү хэрэглэгдэг гэнэ.

Гэхдээ энэ нь өмнөд нутгийн хятадууд хонины махыг огт хэрэглэдэггүй гэсэн үг биш, тухайлбал баруун өмнөд Хятадын Сичуань мужид 1,000 гаруй жилийн өмнө жор нь бий болсон янроу тан нэртэй хонины махтай шөл байдгийг Global Times өгүүлжээ.

Мөн төв Хятадын Хэнан мужийн иргэдийн уламжлалт хоол хүнсэнд хонины махтай мантуу байдгийг бичсэн байна.

Коронавирусийн цар тахалд хамгийн анх нэрвэгдсэн Хятад улсад Монгол улсаас 30,000 толгой хонь бэлэглэсэн юм. Бэлгийн хонины махыг цар тахлын анхны голомт болсон Хубэй мужийн эмч, эмнэлгийн ажилтнуудад тараах шийдвэрийг Хятадын засгийн газар гаргаж, өнгөрсөн сараас түгээж эхэлжээ.

 

Эх сурвалж: Global Times

 

x