Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ

Сүхбаатар дүүрэг
2020 оны 12 сарын 2
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх” захирамж гаргасан. Энэ дагуу төрөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон гээд холбогдох хэлтэс, хороодоос ирүүлсэн судалгаанд үндэслэн хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүллээ.

Зорилтот бүлгийн өрхүүдэд олгож буй энэхүү хүнсний багцын тусламж 2 удаагийнх бөгөөд нийтдээ 1,150 өрхөд олгожээ.

ДХИС-ИЙН СОНСОГЧИД 50 ӨРХӨД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙГААГАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

 

Сүхбаатар дүүргийн Онцгой комисст Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1 дүгээр курсийн сонсогчид гэр хорооллын зорилтот бүлгийн 50 өрхөд зориулж, хүнсний багцын тусламж үзүүлж байгаагаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хүнсний багцад 6 нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүн багтжээ. Эдгээр оюутан нь дүүргийн гэр хороолол бүхий хороодод эргүүл, хамгааллын үүрэг гүйцэтгэж байгаа сонсогчид юм.

Хандивын аян зохион байгуулж, сайн үйлс бүтээсэн залуустаа хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.