Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 93 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 13 зөрчил бүртгэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр нийт 748 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 271 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн найм, гэр бүлийн хүчирхийллийн 42, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51, гэмт хэргийн шинжтэй 33 дуудлага мэдээлэл байв.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон энэ үед 93 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 13 зөрчлийг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэв.