Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Монголбанк ямар шалтгаанаар Солонгосын хувийн компаниас 100 сая ам.доллар авчихаад, нууцлаад байна вэ?

A.Жаргал
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит чуулганы үеэр гишүүн Т.Доржханд нэгэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрээр:

-Монголбанкны ерөнхийлөгчөөс дахиад асууя. Ямар учиртай оффтек гэрээгээр буюу алтны урьдчилгаат төлбөрийн санхүүжилтээр та нар 100 сая долларыг Самсунг гэдэг компаниас авчихсан юм бэ? Эртээр намайг асуухад "энэ бол нууцын зэрэглэлтэй, танд өгнө" гэж хэлсэн. Одоо хүртэл өгөөгүй. УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг би үзэх эрхтэй гэж бодож байна. Худлаа яриад, өгөхгүй юм. "Гадаад валютын нөөц хангалттай" гэсэн мөртлөө яах гэж Солонгосын нэг хувийн компаниас 100 сая доллар авчихаж байгаа юм. Тэгээд яагаад энийгээ нууцын зэрэглэлд оруулав? Зээлийг бид "өр үүсгээд байна" гэж Их хурал дээр ярьдаг мөртлөө Монгол банк чинь өр үүсгээд байхад яагаад ярихгүй байгаа юм. Ямар хүүтэй, ямар зээл авчихсан нь ч тодорхойгүй байна. Энэ чинь нээлттэй байх ёстой. Яагаад бид хэлэлцэхгүй байгаа юм бэ.

Тэрээр ийнхүү бухимдав. Монголбанк Солонгосын хувийн компаниас 100 сая долларын зээл хийчихээд нууцын зэрэглэлд хамааруулсан нь сонирхолтой. Энэ талаарх мэдээллээ ч ихээхэн нууцалж буй бололтой.

Бичлэгийн 02:40 дэх минутаас: УИХ-ын чуулган дээр УИХын гишүүн Т.Доржханд хэлсэн үг

https://www.facebook.com/Dorjkhand.T/videos/842433343231007