2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн/2020.12.02/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Халдвар гарсан аймгууд болон Улаанбаатар хот, ХӨСҮТ, тусгаарлах байрууд, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Дээрх газруудад мөн нэг сарын хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар болов.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг геологи, уул уурхайн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хянаж, баталгаажуулах журам боловсруулан, батлан мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх санал боловсруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
x