Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11%-ийн хүүтэй, 24 хүртэлх сарын хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна.

Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош, бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх сарын хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаа юм.

  • Нийт зээлийн эх үүсвэр: 7.4 тэрбум төгрөг
  • Дамжуулан зээлдүүлэх банк: Төрийн банк, ХААН банк
  • Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг
  • Зээлийн хүү: Жилийн 11%
  • КОВИД-19 цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны зургаадугаар сар хүртэл зээлийн хүү жилийн 7.56 хувь байна
  • Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.

Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.   

Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн ХХҮГ-т цахим хуудсаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 
Гэрэл зургийг ХНХЯ-наас авав
 
Гэрэл зургийг ХНХЯ-наас авав

 

Эх сурвалж: ХНХЯ