Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Налайх дүүргийн иргэнээс түргэвчилсэн оношлуураар гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. PCR-ийн хариу маргааш гарна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Налайх дүүрэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл байна.

Энэ талаар Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад "Төрсөн өдөрт очсон тохиолдолтой дам хавьтал болсон гэх иргэн Налайх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Уг иргэнээс түргэвчилсэн оношлуураар гурван удаа шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Баталгаажуулахаар PCR шинжилгээ хийлгэж байна, хариу нь маргааш гарна. Энэ нь Налайх дүүрэгт коронавирусийн халдвар илэрсэн гэсэн үг биш.

Дүүргийн онцгой комисс урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч, тус иргэний үйлчлүүлсэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоогоод байна" гэсэн мэдээллийг өглөө.

ВИДЕО: Налайх дүүргийн Шуурхай штабын мэдээлэл /2020.12.01/