2021/01/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-22°
|
-29°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-31°
10:00
S30
-24°
11:00
S30
-21°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
14:00
S30
-16°
15:00
S30
-16°
16:00
S30
-17°
17:00
S30
-18°
18:00
S29
-20°
19:00
S29
-21°
20:00
S29
-23°
21:00
S29
-23°

Нийслэл болон орон нутаг руу зорчих 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажил үргэлжилнэ.

Энэ хугацаанд Улаанбаатараас орон нутаг руу зорчих 78 мянга, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байгаа гэх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд зорчих эрхтэй болж байгаа юм.

Тэгвэл зорчих хөдөлгөөнд оролцох 0-12 насны хүүхдүүд шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Хүүхдүүдийг эцэг эх болон хамт зорчих асран хамгаалагчийн шинжилгээнд нь үндэслэн зорчуулах юм байна.

Хот хоорондын зорчигч тээврийн автобус Драгон, Тэнгэр плаза, Лавай автобуудал гэсэн гурван газраас цагийн хуваарийн дагуу хөдөлж байгаа. Харин хувийн автомашинтай иргэд цаг харгалзахгүй орон нутгийн замаар зорчих хөдөлгөөнд оролцож болох юм. Тухайн иргэд товчоогоор гарах болон нэвтрэхдээ сөрөг гарсан шинжилгээнийхээ хариуг үзүүлнэ. 

x