Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08.30 цагт товлогдсон боловч 12 дугаар сарын 21-ний 08.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Нэр бүхий 10 шүүгдэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын дагуу Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл хорионд орж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Тэднийг хахууль өгөх, авах, мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэм буруутайд тооцжээ. Тодруулбал нийслэлийн Прокурорын газраас:
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар