2021/03/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.87₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
13:00
S30
-2°
14:00
S30
-1°
15:00
S26
16:00
S30
17:00
S26
18:00
S26
-1°
19:00
S29
-3°
20:00
S29
-4°
21:00
S29
-6°
22:00
S29
-6°
23:00
S29
-7°
00:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Эмээлт" шалган нэвтрүүлэх товчооны нөхцөл байдал ямар байгаа талаар ТЦА-наас мэдээлж байна.

“Хот хоорондын зорчигч тээвэр Драгон, Тэнгэр плаза, лавай гэсэн гурван газраас хөдөлж байгаа. Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцааж байна.

Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно. Хүрэх газраа очсон тохиолдолд гэрийн дэглэмээ үргэлжлүүлэн сахих ёстой. 

Хувийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд цаг харгалзахгүй.Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайн хангахыг уриалж байна.

Голомт гарсан аймгууд болох Архангай, Сэлэнгэ аймагт гацсан иргэд нийслэл хот руу орж ирэх боломжгүй.

Өглөөний 06:00 цагаас хойш нийт 20 тээврийн хэрэгслээр 41 иргэн нэвтэрлээ. Эдгээр иргэд хүндэтгэн үзэх 18 шалтгаантай хүмүүс юм.  20 тээврийн хэрэгслийн ес нь том оврынх. Орон нутаг руу иргэдийг гаргаж байгаатай холбогдуулан хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна. 

Халтиргаа гулгаа ихтэй байгаа тул болгоомжтой байх, хурдыг 80 километр цагаас хэтрүүлэхгүй байх, суудлын бүсээ зүүх шаардлагатай. Хэдийгээр хар харагдаж байгаа ч гэсэн мөстөөд гөлийсөн байна. Тиймээс жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. 

Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах 78 мянга орчим иргэн, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байна. Нийт 104 мянга орчим иргэн шинжилгээнд хамрагдаж, Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэл рүү ирэх нөхцөл байдал үүсээд байгаа.

Хувийн 28 мянган тээвэр, хот хоорондын 50 мянган тээврийн хэрэгслээр иргэд зорчино. Шинжилгээний хариугаа авсан QR кодтой хүндэтгэн үзэх шаардлагатай 18 байгууллагын ажилчид чөлөөтэй орж гарч байгаа ” гэж ТЦА-аас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ:

 

x