Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар AstraZeneca компанитай вакцин авах гэрээ байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Британийн AstraZeneca компаниас коронавирусийн эсрэг 25 сая тун вакцин авах гэрээ байгуулсныг албаны эх сурвалжууд Даваа гарагт мэдээлжээ.

Оксфордын их сургуультай тус компанийн хамтарч бүтээсэн AZD1222 нэртэй вакциныг Өмнөд Солонгосын SK Bioscience компани үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ нийлүүлэх юм байна.

Эх сурвалжууд гэрээний үнийн дүнг нууцалсан ч Тайланд, Филиппин зэрэг улсуудын гэрээний үнэтэй ойролцоо болсныг мэдээлжээ. Гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэ долоо хоногт нийтэд ил болох гэнэ.

Тайланд улсын засгийн газар саяхан AstraZeneca компанийн 26 сая тун вакцин авах гэрээг $200 саяар байгуулсан юм. 

Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Сы Кюн өмнө нь тус улс нийтдээ 30 сая тун вакцин авах төлөвлөгөөтэй байгааг нийтэд мэдээлж байжээ. AstraZeneca компанийн вакцин нь ердийн хөргөгчид Цельсийн 2-оос 8 хэмд хадгалах, тээвэрлэх боломжтойгоос гадна үнэ хямд тул бусад үйлдвэрлэгчдийнхээс ялгарч байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times