Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хот хооронд зорчуулна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хот болон орон нутагт гацсан 85,000 гаруй зорчих хүсэлт гаргаад буй.

Үүнээс "76,000 иргэн Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн талаар АТҮТ-өөс мэдээлсэн. Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч, орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч иргэдэд үйлчлэхээр бэлэн" хэмээн АТҮТ-өөс мэдээлсэн.

Эдгээр иргэн коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг өгч, сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар захиалж буй юм.

Нийтийн тээврээр зорчих иргэдийг тогтоосон цэгүүдэд бие засуулна. Харин хоолны газрууд хаалттай байх тул иргэд идэх хүнсээ авч явах шаардлагатай юм.

Иргэд орон нутагтаа очоод байх газартаа 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой бөгөөд 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө.

Харин хувийн автомашинаар зорчих иргэдэд шинжилгээний хариу гарснаас нь 24 цагийн дараа зорчих зөвшөөрөл олгоно. Зорчих үедээ замын хяналтын цэгүүдэд бүртгүүлж, зорьсон газартаа хүрсэн бол үүнээс цааш явахгүй гэдгээ мэдэгдэх ёстой.

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь болон уул уурхайн бүтээгдэхүүн экспортын гол боомтууд бүхий Өмнөговь аймгийг эрүүл бүс хэмээн онцолж үзэж буй тул зорчих хөдөлгөөнийг 12 дугаар сарын 7-ноос эхлүүлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Түүнчлэн Архангай аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдсанаар нийслэлээс тус аймаг руу буцах хүсэлтэй 7,181 иргэнийг түр хугацаанд хойшлуулсан юм.

Орон нутаг руу явах нийтийн тээврийн хэрэгслийн хуваарь: