Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд орж ирсэн зээрийн сүргийг яаралтай гаргахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Нийслэлд өчигдөр зээрийн сүрэг орж ирсэн бөгөөд 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан.

Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компанийн албан хаагчид хамтран явган болон машинаар сүргийг гаргахаар ажиллалаа.

Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгааг албан хаагчид хэлж байна.

Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд дөрвөн байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ