Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай бариулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулав"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийж, 24 цагийн хугацаан дахь тоон мэдээллүүдийг танилцуулсан.

Тухайлбал, өчигдрийн байдлаар "94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл 5,024 рейсээр нийт 82,307 зорчигч тээвэрлэсэн. Эцсийн буудал, дундын зогсоолд зогсохдоо, авто бааз руу орох, гарахдаа гэхчилэн нийт 1,100 гаруй удаагийн халдваргүйтгэл хийлээ. Мөн үйлчилгээ үзүүлж байхдаа иргэд хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна" хэмээн НОБГ-ын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэв.

Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалтад 1,283 чиглэлд нийт 3,598 алба хаагч хяналт тавин ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ сүлжээ дэлгүүрүүд, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд иргэд хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Энэ хүрээнд алба хаагчид 10,073 иргэн, 337 байгууллагад зөвлөгөө, зөвлөмж өгчээ.

Нийслэлийн Онцгой комиссын 11-324207, 11-321731 утсанд нийт 767 санал хүсэлт ирсэн байна. Тодруулбал,

  • Зөвлөгөө мэдээлэл 269,
  • тусламж үйлчилгээ, шинжилгээтэй холбоотой мэдээлэл 103,
  • автомашины тусгай зөвшөөрөлтэй холбоотой 58,
  • орон нутгаас Улаанбаатар хотод ирэх хүсэлтэй 154,
  • оро нутгаас Улаанбаатар руу орох хүсэлтэй 76 иргэн,
  • хүнсний тээвэрлэлт, түгээлттэй холбоотой 7,
  • 119.mn сайттай холбоотой 62
  • бусад 38 санал хүсэлт ирсэнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллажээ.