Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр цагдаагийн байгууллагад хулгайлах гэмт хэргийн 8 дуудлага бүртгэгджээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нийт 613 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүний 250 нь зөрчлийн, 8 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн 24 цагийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 15, хүний биед халдсан 22 хэрэг гарсан бол 46 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан байна.