Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. 

Өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцжээ. 

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

2021 оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй хэмээн хориг тавьсан үндэслэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлаж байсан билээ.