Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ хилээ хаагаагүй. Манай улсад хорио цээрийн дэглэмээ илүү сайжруулах шаардлага тавьж байгаа"

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ хилээ хаасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

Энэ талаар ХХЕГ-ын олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр болсонтой холбогдуулан хэлэлцээрийн дагуу тухайн өдөр БНХАУ хилээ хаасан. Өнөөдрийн байдлаар тус улс хилээ хаасан зүйл байхгүй.

Манай улсад коронавирусийн халдвар гарсан учраас БНХАУ-ын талаас хорио цээрийн дэглэмээ илүү сайжруулах шаардлага тавьж байна. Хилээр нэвтэрч байгаа нүүрс тээврийн жолооч нар 48 цаг тутамд шинжилгээ өгөх шаардлагатай байгаа" гэсэн тайлбарыг өглөө. 

МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ:

  • Шинэ жил – 01 дүгээр сарын 01-ний
  • Цагаан сар – шинийн 1, 2, 3 /Хятадын цагаан сарын баярын өдрүүдэд/
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 03 дугаар сарын 08-ны
  • Ханш нээх өдөр – 04 дүгээр сарын 04-ний
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 05 дугаар сарын 01-ний
  • Хүүхдийн баяр – 06 дугаар сарын 01-ний
  • Луут завины баяр – 06 дугаар сарын 09-ний өдөр
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 07 дугаар сарын 11-15-ны
  • Намрын баяр – 09 дүгээр сарын 15-ны өдөр
  • БНХАУ-ын Үндэсний баяр – 10 дугаар сарын 01-03-ны өдөр
  • Их эзэн Чингэс хааны өдөр – /өвлийн тэргүүн сарын шинийн 1/
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26
  • Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр – 12 дугаар сарын 29-ний өдөр хилийн боомтууд ажиллахгүй байх хэлэлцээр хийгдсэн байдаг.