Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутаг явах иргэдээс шинжилгээ авах түргэвчилсэн оношилгооны 20 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулав

ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

УОК-оос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах, орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой шийдвэр гарсан.

Шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас түргэвчилсэн оношилгооны 20 цэгт шинжилгээ авах үеэр иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Шинжилгээ авах 20 цэгт нийт 242 алба хаагч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өчигдөр зарим цэгт бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаад байсан юм.

Эх сурвалж: ОБЕГ
Эх сурвалж: ОБЕГ
Эх сурвалж: ОБЕГ