2021/01/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-22°
|
-29°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-31°
10:00
S30
-24°
11:00
S30
-21°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
14:00
S30
-16°
15:00
S30
-16°
16:00
S30
-17°
17:00
S30
-18°
18:00
S29
-20°
19:00
S29
-21°
20:00
S29
-23°
21:00
S29
-23°

ЗААВАР: Шүүх хурлууд цахимаар явагдана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан юм.

Тус аргачлалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах,  шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

 Үүнтэй холбогдуулан тус шүүхээс “Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар” гаргажээ.

Шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгч нар ЭНД дарж заавартай танилцана уу.

Энэ долоо хоногт:

  • С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан
  • С.Баяр, Ч.Давааням  нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан тус тус болно.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа нь хязгаарлалтад ороогүй билээ. 

x