Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ, политехник коллежийн дотуур байрны суралцагчдыг дархлаа дэмжих 10 хоногийн бүтээгдэхүүнээр хангажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ХНХЯ

НҮБ-ын хүн амын сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотуур байранд байрлаж байгаа суралцагчдад халдвар хамгааллын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн тус бүр нэг багц 10 хоногийн хэрэглээгээр хангажээ.

Уг тусламжид дотуур байранд байрлаж байгаа төр, хувийн хэвшлийн 15 сургуулийн 850 гаруй суралцагч хамрагдав.

НҮБ-ын Хүн амын сангаас Ковид-19 цар тахлын үед дотуур байранд байрлаж байгаа суралцагчдыг халдварын аюулаас сэргийлэх, дархлааг дэмжих, орчны эрүүл ахуйг бүрдүүлэхэд түлхүү анхаарч дэмжсэн гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.