Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: 12 дугаар сард амьсгалын 400 аппарат ирнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 10 хоногоор сунгах шийдвэрээ танилцуулсан.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн байгууллагын бэлэн байдлын талаар мэдээлэв. Тэрбээр "Амьсгалын аппаратын хувьд ХӨСҮТ-д 23, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат байгаа.

Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн эмнэлэгт 50 орчим аппаратыг нэмж суурилуулсан. Мөн 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн.

Нийт 180 орчим амьсгалын аппарат байна.

Найман сард амьсгалын аппаратын захиалгыг хийсэн. Эхний 200 аппарат арванхоёрдугаар сарын 8-нд, дараагийн 200 нь арванхоёрдугаар сарын 20-нд орж ирнэ. Ямар нэгэн байдлаар амьсгалын аппаратны хомсдолд орохгүй. Харин боловсон хүчний хүмүүсээ сургаж бэлтгэх шаардлага тулгарч байна" гэлээ.