Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Тусгаарлах байрны асуудал шийдэгдсэний дараа чартер нислэгээр иргэдээ авна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдээ авах эсэх талаар УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Чартер нислэгүүдийг энэ 10 хоногт авахгүй. Иргэдээ бодохгүй байгаа зүйл биш. Ойрын хавьтлын 8,000 гаруй иргэнийг байруудад тусгаарласан. Эдгээр хүмүүсээс халдвар илрэхгүй бол 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссаны дараа байрны асуудал шийдэгдэнэ. Энэ үед чартер нислэгийг үйлдэж иргэдээ авна. Гэхдээ өмнө нь тусгаарлах байртай холбоотой олон асуудал гарсан. Есдүгээр сард 10 гаруй тусгаарлах байрыг хаасан.

Зарим байранд эрүүгийн хэрэг хүртэл үүссэн. Тиймээс цаашид халдвар хамгааллын дэглэмийг нарийн мөрдүүлэх шаардлагын үүднээс арваннэгдүгээр сарын чартер нислэгийг цуцалсан. Бүх тусгаарлах байранд үнэлгээг дахин хийж байна" гэв.