Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
Төмөр замын хэмжээнд 963 ажлын байрны 38.534 м.кв талбайд, гэрээт байгууллагаар 324 ажлын байрны 9,702 м.кв талбай, 75 зүтгүүр, 12 галт тэрэг, 600 чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.
Тээврийн бичиг баримт, зарим ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээгээр сөрөг зүйл илрээгүй бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс 42 байгууллагын 420 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 17 байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.
Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах үүрэг даалгавар өгөв.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ