Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Өндөр настай хүмүүстэй алсын зайнаас харьцах, гэрт нь байлгах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас зөвлөж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Одоогийн байдлаар нийслэл хот болон зургаан аймагт коронавирусийн халдвар гараад байна. 

Дэлхий нийтэд коронавирусийн тархалтын хурд хоёроос дөрөв, дээд тал нь зарим оронд зургаа байна. 

Харин манай улсад тархалтын эрч 6-23, зарим тохиолдолд 30, 66 гэсэн голомтын хавьтал өвчлүүлэх тохиолдол байгаа юм. Энэ нь манай хүмүүсийн бие биенийдээ их зочилдог, гэртээ зочин урьдагтай холбоотой. Хөдөө хотоос ирээд хамгийн түрүүнд өндөр настай хүмүүстэйгээ уулздагтай холбоотой. Хамгийн түрүүнд эрсдэлд орж байгаа тул өндөр настай хүмүүстэй алсын зайнаас харьцах, гэрт нь байлгах хэрэгтэй. Утас, цахимаар холбогдож, биеийг нь анхаарах нь чухал. 

Одоогийн байдлаар манай улсад найман голомт үүссэн. Тус голомтод 4,100 орчим хүн хавьтал болсон байна. Тухайлбал зарим аймгуудад өвчлөл гарсан тохиолдлыг харж байхад нэг хүн маш олон хүнтэй харьцаанд орсон байна.

Нэг хүн 149 хүнтэй ойрын хавьталд орсон дүр зураг үзэгдэж байгаа. Ойрын хавьтлаас ихэнх нь өвдөх хандлагатай байна. Ойрын хавьталд орсон хүн өвдсөн хүнтэй амны хаалт зүүгээд 15 минут харьцахад өвдөөгүй тохиолдол гарсан. Иймээс амны хаалт зүүх нь үнэхээр ач холбогдолтой” хэмээн зөвлөлөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.