Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1,312 ажилтан гүйцэтгэж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнөөдрийн /2020.11.28/ 10:00 цагийн байдлаар хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1,312 ажилтан гүйцэтгэж байна.

Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар 77 рейсээр 195 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 47 ажилтан, 11 машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компанийн анчид 12 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтгэлийн 16 байгууллагын 30 машин, 76 ариутгагч ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс