Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдрийн 07:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд товчоодоор 1,069 иргэн нийслэл рүү нэвтэрч, 1,909 иргэн гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа.

Өчигдрийн /2020.11.27/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 911 тээврийн хэрэгслээр 1,069 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1,199 тээврийн хэрэгслээр 1,909 зорчигч хотоос гарчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хот руу орох 729, хотоос гарах 340 чиглэлд 1,069 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс