Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ковидын эсрэг хамтдаа аяны хүрээнд ГССҮТ-д Монгол Эм Импекс Концерн эм болон эмийн бүтээгдэхүүн хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 28
Сурталчилгаа

Ковид-19 цар тахлын өндөр эрсдэлтэй нөхцөлд Монгол Эм Импэкс Концерн БИД ХАМТДАА аяны хүрээнд ГССҮТ-д 30 сая төгрөгийн технологийн өндөр дэвшил бүхий, түлэгдэлтийн дараах арьс нөхөн төлжилтийг сайжруулах, арьсны үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй шинэлэг, инновацилаг бэлдмэл ХЕБЕРПРОТ болон бусад эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хандивлалаа.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед ахуйн гэмтэл, тэр дундаа бага насны хүүхдийн түлэгдэх гэмтэл эрс өсч ГССҮТ-д хандах болжээ. Монгол Эм Импэкс Концерны хандивлаж буй ХЕБЕРПРОТ бэлдмэл нь төрөл бүрийн түлэгдэлт,  гэмтлийн үед шархны эдгэрэлтийг дэмжиж, гэмтсэн хэсгийг нөхөн сэргээхэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлдэг байна. Мөн төрөл бүрийн гаралтай шархыг харьцангуй хурдан хугацаанд эдгээх, эдгэрэлтийг түргэсгэдэг үйлчилгээтэй.

Монгол Эм Импэкс Концерны хандивлаж буй эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь Ковид-19 халдвар тархсан онцгой нөхцөл байдлын энэ үед эмч, өвчтөнүүдэд сэтгэлийн дэм болж нүдээ олсон тусламж болж байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байсан юм.

 

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч дотоодод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Эм Импэкс Концернийн хамт олон Улаанбаатар хот болон Монгол орон даяар шаардлагатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах үүргээ хурдан шуурхай хариуцлагатайгаар хичээнгүйлэн ажиллаж байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.