Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн аялал жуулчлалын салбарын сэргэлтийг Тайваний дотоодын аялал жуулчлал тэргүүлж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN

Дэлхийд нэр хүндтэй хэрэглэгч, бизнес мэдээллийн суваг болох CNBC саяхан шинэ төрлийн коронавирусийн тархаад байгаа энэ цаг үед Азийн аялал жуулчлалын салбар барууны орнуудаас илүү хурдан сэргэж байгаа тухай мэдээлэв. Азийн аялал жуулчлалын салбарыг сэргээхэд чухал нөлөө үзүүлж байгаа тэргүүлэгч хүчин зүйл нь дотоодын аялал жуулчлал бөгөөд тэр дундаа цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй орнууд болох Тайвань тэргүүтэй орнуудыг онцлох нь зүйтэй хэмээжээ.

Зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээний онлайн захиалгын дэлхийд алдартай сайт болох Agoda-ийн гүйцэтгэх захирал Жон Браун нэгэн ярилцлагадаа “Тайвань болон цар тахлын нөхцөл байдлыг амжилттай хянаж буй улс бусад орнууд дотоодын аялал жуулчлалын зах зээлийн урьдчилсан захиалгаас хамгийн их ашиг олсон. Үндсэндээ Ази дахь аялал жуулчлал сэргэж байна.” хэмээжээ. Тайванаас гадна Тайланд болон нөхцөл байдалд эерэг өөрчлөлт аажмаар гарч буй Вьетнам зэрэг орнууд бол аялал жуулчлал хамгийн эрчимтэй сэргэж буй Азийн бүс нутаг юм. Тус мэдээлэлд мөн Тайваньд одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн 617 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байгааг онцолж, 11-р сарын 23-ны өдрийн байдлаар Тайваньд 200 гаруй хоногийн хугацаанд дотоодын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд  дотоодын аялал жуулчлал өнгөрсөн жилийнхээс илүү өсөлттэй байна гэж онцолжээ.

Азийн зарим орнуудын аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас ноцтой хохирол амссаар байна.Тухайлбал Сингапур, Хонконг “аялалын ногоон бүс” /travel bubble/ -ийг 11-р сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан хэдийч өмнөх өдөр нь Хонконгод халдварын тархалт дахин сэргэж байгаатай холбогдуулан (11-р сарын 21-ний өдөр) уг хөтөлбөрийг хоёр долоо хоног хойшлуулснаа зарлав.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.РЛүө хэлсэн үгэндээ “Цар тахлын эсрэг Тайванийн засгийн газар, аялал жуулчлалын салбарынхан шуурхай бөгөөд бүтээлчээр хариу арга хэмжээ авч чадсан. Тухайлбал Тайваний олон агаарын тээврийн оператор компаниуд аялагчдад гадаадад аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх “хуурмаг аялал”-ын маршрут гаргаж, иргэд Тайванийг тойрон нисэх эсвэл дотоодын олон нисэх онгоцны буудлуудад газардах, Япон, Өмнөд Солонгосын аялал жуулчлалын халуун цэгүүдийн агаарын орон зайгаар дайран өнгөрөх, цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед гадаадад аялаж буй мэдрэмж аялагчдад төрүүлэх, онцгой аялал хийсэн болохыг гэрчлэх дурсгал үлдээх зэрэг боломжуудыг бий болгосон. Эдгээр арга хэмжээг авч хэргэжүүлсэний дараа олон улсын маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрхи мэдээллийг мэдээлсэн бөгөөд Япон зэрэг томоохон улс орнууд ч Тайваний туршлагыг авч хэргэжүүлсэн билээ.” хэмээв. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.РЛүө цааш хэлсэн үгэндээ “Монгол Улсад дэгдээд байгаа цар тахал удахгүй намжиж, Монгол Улсын дотоодын аялал жуулчлалын салбар дахин сэргэж, Тайвань Монголын ард иргэд хоорондын харилцан зочлох, харилцан аялах жуулчлах боломжууд удахгүй сэргэж, хэвийн байдалдаа орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэв.

 
Тайваний агаарын тээврийн компани аялагчдад гадаадад аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх “хуурмаг аялал”-ын маршрут гаргаж, Тайваний нутаг дэвсгэрээр дамжин Дунша арлуудын дээгүүр аялагчдыг аялуулжээ.
 
Тайваний агаарын тээврийн компани аялагчдад гадаадад аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх “хуурмаг аялал”-ын маршрут гаргаж, Тайваний нутаг дэвсгэрээр дамжин Дунша арлуудын дээгүүр аялагчдыг аялуулжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.