Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Нялх, балчир хүүхдийн хооллолтын зөвлөмж

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас нялх балчир буюу 0-3 насны хүүхдийг хэрхэн хооллох талаар зөвлөж байна.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнлхам "Эхийн сүүнд хүүхдийг халдвараас хамгаалах дархлааны уургууд байдгаас гадна

  • Шүүрлийн иммуноглобулин А (Гэдэсний салст бүрхэвчийг бүрж, нянгийн халдвараас сэргийлдэг)
  • Цагаан эс (Нярай болон нялх хүүхдийг халдвар, үжил, гэнэтийн үхлээс сэргийлдэг)
  • Шар сүүний уураг (Мөөгөнцөр, нян, вирусийн эсрэг үйлдэлтэй)
  • Олигосахаридууд (Салст бүрхэвчийн гадаргууд нян бэхлэгдэхээс хамгаална) зэрэг агуулагддаг. 

ДЭМБ-ын судалснаар коронавирусийн халдвар нь эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй, эхийн сүүгээр дамжих эсэх нь тогтоогдоогүй. Хэрэв нялх балчир хүүхэд эсвэл эхийн аль нэг нь коронавирусийн халдвар авсан бол

  • Эх хүүхэд хоёрыг тусгаарлахгүй,
  • Эх хүүхдээ хөхүүлэхийн өмнө байнга гараа угаана
  • Хүүхдээ хөхүүлэх үедээ амны хаалт хэрэглэх нь зүйтэй.

Түүнчлэн хөхөөр хооллодог хүүхдэд шинж тэмдэг хөнгөн балархай, эдгэрэлт түргэн байгаа нь ажиглагдсан.

Хүүхдийг зургаан сар  хүртэл нь хөхөөр дагнан хооллох нь зөв. Харин зургаан сар хүрмэгц хүүхдийн хөдөлгөөний идэвх нэмэгдэж, илчлэг зарцуулалт ихэсдэг тул эхийн сүү дангаараа хэрэгцээт илчлэг, шимт бодисын хэрэгцээг нь хангаж чадахаа больдог тул нэмэгдэл хоол хүнс өгөх хэрэгтэй" гэлээ. 

ВИДЕО:
https://fb.watch/20sH1TelQP/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.