Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Уул аймгийн 11 шинэ тохиолдол бүгд өмнө батлагдсан халдвартай хүний ойрын хавьтал тул тусгаарлалтад байсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Халдварын батлагдсан тохиолдлуудын хэдэн хувь нь ойрын, хэдэн хувь дам хавьтлаас илэрсэн бэ?

-Бид эхний ээлжинд батлагдсан тохиолдлын ойрын хавтлыг тусгаарлаж байгаа. Нэмэгдэж байгаа тохиолдлуудын 98 хувь нь тусгаарлалтад байсан ойрын хавьтлаас илэрч байгаа бол 2 хувь нь дам хавьтлаас илэрсэн. Ойрын хавьтлаас халдвар илрэхээр дам хавьтал нь ойрын болоод явчихдаг. Халдварын гинжин хэлхээ ингэж үргэлжилдэг зүйлийг хэлж байгаа юм. Тиймээс хүмүүсээ тусгаарлачихаад дахин давтан шинжилгээ хийгээд байдаг.

Ойрын хавьтлын хавьтлуудыг мөн гэрт нь хатуу хөл хорионд байлгаж байгаа. Ингэснээр хавьтлуудаас хүн ард руу халдвар тархах эрсдэлийг нэлээн сайн хумьж чадаж байгаа гэж хэлж болно.

-Дархан-Уул аймагт өнөөдөр нэмэгдсэн 11 тохиолдол ойрын хавьтлаас илэрсэн үү, иргэд тусгаарлалтад байсан уу?

-Дархан -Уул аймагт бүртгэгдсэн 11 тохиолдлын 8 нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс бөгөөд тусгаарлалтад байсан. Харин бусад нь тухайн батлагдсан тохиолдлын ажлын газрын хүмүүс бөгөөд мөн тусгаарлалтад байсан.

Хэнийг ойрын хавьтал гэж тодорхойлох вэ?

Батлагдсан тохиолдолтой амны хаалт зүүхгүйгээр 15 минут буюу түүнээс дээш хугацаанд 1.5 метрээс ойрхон зайд хамт байсан хүнийг ойрын хавьтал хэмээн үзнэ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/411106190234141
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.