Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоогоор 35,992 иргэн коронавирусийн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Лондоны эрдэмтэд коронавирус одоогоор мутацид орж, ноцтой өөрчлөгдөөгүйг судалгаагаар баталсан талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Коронавируст халдварын талаар олон эрдэмтэн судалгаа, шинжилгээ хийж байгаа. Лондоны их сургуулийн эрдэмтэд 99 улсын 46 мянга гаруй сорьцод хийсэн судалгаагаар коронавирус одоогоор нэг их мутацид орж, ноцтой өөрчлөгдөөгүй гэсэн үр дүн гасан байна" гэсэн юм.

"91,829 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй"

Түүнчлэн "Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 127,821 хүн оношилгооны цэгт очиж коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэжээ. Үүнээс 91,829 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Үлдсэн 35,992 хүний шинжилгээ үрэлжилж байгаа буюу хүлээгдэж байна.

Нийслэл хотод өвчлөл гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн баг өчигдөр 15 объектийн 1,650 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд нийт 8,497 хүн холбогдож, зөвлөмж, зөвлөгөө авсан байна.

Эмнэлэг, үйлчилгээний газар маш их эрсдэлтэй газар учраас иргэд эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үедээ 119, 1800-0119 утсаар зөвлөгөө авч зохицуулах шаардлагатай" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1331725800505848

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.