2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөөгөө хотын дарга УОК-т танилцуулна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын хурал яг одоо цахимаар хуралдаж, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "МҮХАҮТ-ын танилцуулсан судалгаагаар ААН-үүдийн 70% нь цалингаа тавихгүй, 14 хувь нь цалингаа 100% олгож байна гэж байна. Үүний нөлөө эдийн засагт маш хүчтэй орж ирнэ. Цаашид эдийн засгаа дэмжих ямар хэмжээ авах гэж байна вэ?" хэмээн асуусан юм. 

Түүний асуултад хотын дарга Д.Сумъяабазар "Бид эдийн засагт хамгийн ихээр анхаарч байна. ААН-үүд орлоготой байж иргэд ажлын байртай байна. Ажилтай иргэд орлоготой байна. Иргэд, ААН-үүд орлоготой байвал хотын орлого бүрдэнэ. Тиймээс бид олон улсын туршлага судлахаас гадна ЖДҮ, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжлийн холбоод, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулаад эдийн засгаа хэрхэн хэвийн байдалд оруулах төлөвлөгөөгөө боловсруулж байна. Мөн өнөөдөр бүх дүүрэг эрсдэлийн үнэлгээгээ ирүүлсэн. Үүнд суурилж хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө гаргана. Ингээд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг зохион байгуулах төлөвлөгөөгөө Ням гарагт хуралдах УОК-т танилцуулна" гэлээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Б.Дүүрэн нартай цахимаар уулзалт хийж, тус танхимаас хийсэн судалгаатай танилцсан бөгөөд аж ахуйн нэгжүүдэд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож, санал солилцсон юм.

 

x