Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар будаа, тос, малын тэжээл, өвсийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Зарим хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг импортын албан татвараас чөлөөлж байгаа юм байна. Тэгвэл вакциныг яах вэ. Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэхэд татвараас чөлөөлөх үү. Үүнийг хэрхэн шийдэх вэ? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө. Энэ асуудлыг УИХ шийдсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-аас холбогдох хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ.