Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Муухай” нэрнээсээ залхсан Австрийн тосгон шинэ оноос нэрээ солихоор болжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Австрийн нэгэн жижигхэн тосгоны нэрийг “Fucking” гэж бичдэг. Түүхчид уг нэрийг бүр арваннэгдүгээр зуунаас эхлэлтэй гэж үздэг юм.

1825 онд хэвлэгдсэн газрын зураг дээр ч энэ нэрээрээ тэмдэглэгдсэн байдаг гэнэ.

Гэвч англи хэлтэй жуулчид энэ тосгонд ирснийхээ дараа элэглэж шоолсон утгатай зураг, мэдээлэл тарааж, тосгоны замын тэмдгийг нь хүртэл хулгайлах явдал тасрахаа больсон байна.

Энэ бүхнээс залхсан тосгоны оршин суугчид ирэх оноос эхлэн нэрээ солихоор болжээ. Өчигдөр тус тосгоны удирдах зөвлөлийн шийдвэр нийтэд ил болсон байна. Шийдвэрийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тосгоны нэр “Fugging” болох гэнэ.

Удахгүй “Fugging” нэртэй болох тосгон 100 орчим хүнтэй, Австрийн нийслэл Вена хотоос баруун зүгт 350 км зайтай оршдог.

“Тосгон нэрээ солихоор боллоо. Энэ асуудал хэвлэл, сошиал сүлжээнд хангалттай яригдсан тул би нэмж тайлбар хиймээргүй байна” гэж Fucking тосгон харьяалагддаг Тарсдорф хотын захирагч Андреа Холцнер орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Тосгонд анх 1070 оноос хүн суурьшсан гэдэг ч үүнээс өмнө зургаадугаар зуунд Баварийн язгууртан Focko гэгч суурийг нь тавьсан гэж судлаачид үздэг байна.

Fucking нэрний гарал үүслийг энэ хүний нэртэй холбоотой гэлцдэг ажээ.

 

Эх сурвалж: AFP