Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Будаа, тос, малын тэжээл, өвсийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр үнэ нэмэгдэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:02 2020/11/27

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (хүнсний будаа, тос, малын тэжээл, улаанбуудай) хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

13:51 2020/11/27

Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 

Үргэлжлүүлэн хүнсний будаа, тос, малын тэжээл, улаанбуудайг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

11:58 2020/11/27

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2064bMVxPv/

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ хөнгөлөлт нь зөвхөн оруулж ирж байгаа иргэн, ААН-д үйлчлэх юм байна. Тэгвэл дотооддоо яаж хөнгөлөлт үзүүлэх юм бэ. Хөнгөлөлт үзүүлснээр эцсийн хэрэглэгчид хэдэн хувиар хямдарч очих вэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй” гэсэн байгаа. 

Эдгээр хөнгөлөлтөөс нийт 39 тэрбум төгрөгийн орлого буурна. 

Нэр дурдагдсан барааны татварыг босоогоор нь чөлөөлсөн учраас эцсийн хэрэглэгчид үнэ нэмэгдэж очихгүй. Зөвхөн НӨАТ, импортын татварыг чөлөөлөөд дотооддоо чөлөөлөхгүй бол борлуулж байгаа нь импорлогчийн НӨАТ-ыг өмнөөс нь төлдөг.

Харин энэ хуульд дотоодод борлуулахыг нь ч чөлөөлсөн учраас энэ хэмжээгээр эдгээр барааны үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт, хүлээлт, ханшаас хамаарах учраас төдөн төгрөгөөр буурна гэж хэлэх боломжгүй. Харин үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 

11:30 2020/11/27

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Уг хуулийн төсөлд бүх төрлийн хүнсний будаа, тос, малын тэжээл, өвсийг гаалийн татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан юм. 

Хуулийн төсөлд цар тахлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, малын тэжээл, хүнсний улаан буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Гааль, НӨАТ-ыг чөлөөлөхдөө анхаарах нэг зүйл бий.  Сүү, сүү бүтээгдэхүүн тахианы мах НӨАТ-аас чөлөөлөгддөг. Чөлөөлөөд орхих биш, мөнгө л төлж байгаа бол НӨАТ-ын падан бичиж өгдөг байх хэрэгтэй.

НӨАТ, гаалиас чөлөөлчихнө, үнэ нь хямдарна гэдэг ч хэрэглэгчдийн гар дээр ирэхдээ үнэтэй болдог процесс шүү. Татвараас чөлөөлөгдсөн байгууллагын ачааг бусад нь үүрдэг байж болохгүй” гэлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хэрэглэгчийн гар дээр будааны төрлийн бүтээгдэхүүн савлаад зарахад үнэ өсөхгүй байх тал дээр анхаарч байгаа. Таны саналыг хүлээж авч байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Эдгээр барааны гааль, НӨАТ-аас чөлөөлж байгааг 2021 оны төсвийн орлогоос хасаж тооцсон уу? Өмнөх жилүүдийн орлоготой харьцуулахад чөлөөлөгдөж байгаа татвар хэд орчим болж байгаа вэ?

Арваннэгдүгээр сарын 16-наас хойш цөцгийн тос, ургамлын тосны үнэ өссөн гэж байна. Татвараас чөлөөлөхөд энэ төрлийн барааны үнэ нэмэгдэхгүй баталгаа бий юу? Коронавиурсын вакцин худалдаж авахдаа гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх үү?” гэлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өнгөрсөн жилийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хувьд 16 тэрбум НӨАТ-аас, долоон тэрбум гаалиас чөлөөлөгдсөн. Энэ жилийн хувьд 46 тэрбум гэж урьдчилсан байдлаар гаргаж ирсэн” гэв.

11:08 2020/11/27

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. 

Тэрбээр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудаа татан авч буйгаа мэдэгдсэн юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татсанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Ийнхүү "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхэд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан горимын санал гаргав. 

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Энэ үед "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэх нь зохимжгүй байх. Энэ асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуульд хэрхэн заасан байдаг юм бол. Тиймээс тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн гаргасан горимын саналын дагуу санал хураалт явуулснаар олонхын саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. 