Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-гаас зээл авах ААН-үүдийн сонгон шалгаруулалт эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ЖДҮХС-гаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр цахимаар эхэллээ.

Энэ жил нийт 1,579 төсөл, 239 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Гэвч тус сангаас 18 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой байгаа аж. 

Төсөл сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагджээ. Нийт хүсэлт ирүүлсэн 1,579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн байна. 

Гуравдугаар шатны шалгаруулалтаар ЖДҮ хөгжүүлэх агентлагаас газар дээрх нарийвчилсан үнэлгээ хийснээр хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгжийн нэрс хоёр жагсаалтаар гарчээ. Үүнээс100 гаруй ААН нь төслөө авах бөгөөд сонгон шалгаруулалт нь хөдөө орон нутагт хийгдчихсэн. Харин Улаанбаатар хот орчмын сонгон шалгаруулалтад 112 ААН оролцож байгаа юм.

Эдгээр аж ахуйн нэгж энэхүү хурлаар төслүүдээ танилцуулж, хамгаалах юм байна.