Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөл хориог хэрхэх талаар Ням гарагт мэдээлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын тархалтаас сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сары 1-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар УОК-ын өчигдрийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад "Энэ долоо сүүлээр, Ням гарагт Улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа хөл хориог сунгах эсэх талаар тодорхой мэдээлэл өгнө.

Эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээ дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлах хугацаа нь энэ долоо хоногийн сүүлээр гэсэн үг. Түүнээс өмнө мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариуллаа. 

COVID-19 цар тахлын тохиолдол дотоодод бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 3,550 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авсан судалгааны дүнгээ өчигдөр танилцуулсан.

Тус судалгаанаас харахад, бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын 12-ноос хойш 7,645 ажлын байр цөөлсөн байна. 

Хэрэв "хөл хориог 2020 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу нэг сар дахиад сунгавал 432,600 ажлын байр цөөлнө. Хэрэв 2021 оны гуравдугаар сарын 1-н хүртэл гурван сараар сунгавал 505,060 ажлын байр цөөлнө" хэмээн судалгаанд оролцогчид хариулжээ.