Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхай, зам барилгын ажилтнууд болон халдвар бүртгэгдсэн аймгийн иргэдийг хэрхэн зорчуулах вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийж, нийслэлд гацсан иргэдийн орон нутаг руу хэрхэн буцаах талаар танилцууллаа.

Одоогоор нийслэлээс явахаар 85 мянга гаруй иргэн, орон нутгаас Улаанбаатарт ирэхээр 5,300 иргэн бүртгүүлсэн талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэв. Мөн энэ тоонд уул уурхай, зам талбайд ээлжээр ажиллаж байгаад Улаанбаатарт ирж чадаагүй иргэдийг тоо ч хамаарч буйг тодотгон, тогтоосон хугацаанд зорчих хөдөлгөөнийг зохион байгуулна гэлээ. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийг эрүүл бүс хэмээн онцолж үзэж байгаа тул анхааралдаа авч, тийш нь зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөсөн" хэмээв.