Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ байгаа иргэдийн анхаарах зүйлс

ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед гэртээ байгаа иргэдийг дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

  1. Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх
  2. Хүүхдэдээ теле хичээл хийхэд нь туслах
  3. Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах
  4. Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)
  5. Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах
  6. Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
  7. Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах
  8. Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
  9. Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
  10. Йог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх
  11. Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах
  12. Өдрийн тэмдэглэл хөтлөх
  13. Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
  14. Гэр бүлийн хүрээнд уралдаан, тэмцээн зохиох
  15. Ургийн бичиг хөтлөх
  16. Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх
  17. Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх
  18. Жингийн илүүдлээс сэргийлэх
  19. Архи, тамхинаас татгалзах

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам