Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн НДШ-ийг хойшлуулах буюу чөлөөлөх хэрэгтэй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар мэдээлсэн билээ.

Судалгаагаар хөл хорионы дараах шаардлагатай дэмжлэгийн талаар дараах хариултыг бизнес эрхлэгчид өгсөн байна. 

Хөл хорионы дараа бизнесээ сэргээхэд шаардлагатай дэмжлэгүүд:

  • Татвар \НӨАТ\-ын хөнгөлөлт, чөлөөлөлт - 56%
  • Зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг хойшлуулах - 54%
  • НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах - 50%
  • Санхүүгийн дэмжлэг – 47%
  • Хөнгөлөлттэй зээл олгох - 44%
  • Зээлийн хүүг бууруулах \хүүгийн хөнгөлөлт үзүүлэх\ - 39%
  • Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдүүлэх – 28%

Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхлэгчдийн хамгийн шаардлагатай байгаа дэмжлэг нь санхүүгийн дэмжлэг байгаа бол 47% нь хөнгөлөлттэй зээл  гэжээ.

“COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны дүгнэлтийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ "Хатуу хөл хорио сунгасан тохиолдолд эдийн засгийн болон экспортын гол салбаруудын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, ААН-үүдийг ажлын байраа хадгалахад нь, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэж байна" гэсэн юм. Үүнд:

  1. Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  2. Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох
  4. Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх
  5. Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх
  6. Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг, дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх  
  7. Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх
  8. Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэв.