Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ: Халдвар хамгааллын дэглэмийг компаниудын өөрсдийнх нь хариуцлага болгож хувиргая

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19-тэй хэрхэн зэрэгцэж амьдрах вэ? Үүний дараа эдийн засгаа яаж сэргээх вэ?

Энэ талаарх саналыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.


  • Эмзэг бүлгийн хүмүүст төр илүү их анхаарч байна. Бусад хүмүүс яах вэ? Өндөр орлоготой хүмүүс мэдээж энэ үеийг давна. Эдийн засгийг сэргээхэд шаардлагатай зүйлүүдийг одооноос хангаж эхлэх хэрэгтэй.
  • Аюулгүй ажиллагааны зөвлөмж боловсруулъя. Гарын авлага түгээе. 
  • Ажилдаа ирж, очих нийтийн тээвэр, ажил руу орох, гарах шалгалт, ажиллах орчин, сахилга баттай байх, халдвар илэрсэн тохиолдолд яах ёстой вэ гэдэгт бэлэн байх.
  • Халдвар эсвэл сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах тухай гарын авлагуудыг бэлэн болгох хэрэгтэй. Эдгээрийг мөрдөөд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эхлүүлж болно. Дэлхий нийт ингэж ажиллаж байна.
  • Аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хариуцлагатай байлгах замаар эдийн засгийг сэргээх боломжтой.
  • Бизнесийг эргэн сэргээх төлөвлөгөөг аюулгүй ажиллагааны хязгаарлалтын эрэмбэтэйгээр явуулж эхлэх хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 1-нээс үүнийг хийж эхлэхгүй бол болохгүй нь.
  • Хүнс, түүнтэй холбоотой салбарууд өсөлттэй, ихэнх салбар уналттай байгаа.
  • Өнөөдрийн байдлаар 21 салбарын, 667 төрлийн 855 мянган ажлын байр буюу нийт 74.5 хувь нь хаалттай байна.
  • Өдөрт манай эдийн засаг 57 тэрбумаар тасалдаж байгаа. Сул зогсолтын өртөг өдрийн 60 тэрбум.
  • Манай эдийн засаг өдрийн 100 орчим тэрбум байдаг. Түүний 40 хувь нь хэвийн буюу уул уурхайг дагаад явж байгаа бол 60 хувь нь алдагдсан.
  • Экспортын салбарын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь зүйтэй.
  • Хорио цээрийг үргэлжлүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай нэг сая орчим иргэн байна.
  • Нэг иргэнд 200 орчим мянган төгрөгийн хүнсний асуудлыг зайлшгүй шийдэх ёстой.
  • Үзвэр үйлчилгээ нийтээр цуглах газруудаа хаагаад бусдыг нь ажиллуулах горим руу яаралтай шилжих шаардлагатай.
  • Халдвар хамгааллын дэглэмийг компаниудын өөрсдийнх нь хариуцлага болгож хувиргая.
  • Компаниуд тодорхой сургалт зааварчилгаа аваад онцгой дэглэмд ажиллах хэрэгтэй.
  • Аж ахуйн нэгжид суурилсан эрүүл мэндийн хамгаалалтыг ярьж эхлэх цаг нь болсон.
  • Ажлаа хэвийн явуулахын тулд аюулгүй ажиллагааны дүрэмтэй хамт эрүүл мэндийн хамгаалалтыг баримтлах ёстой.